Данзангийн НЯМСҮРЭН

Хаврын урсгал, Сэтгэлийн байгаль, Аглагхан талаасаа - Ирж буй цаг

Данзангийн НЯМСҮРЭН АМИТАБА

Бүлэг: Бүлэггүй — mugi at 6:29 pm on Бямба, 5 сар 31, 2008

 Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ?

Яаж би, Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээх вэ?

Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?

Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?

Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайг чимэх вэ?

Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?

Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, бүсгүй янаглах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?

 Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?

Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?

Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ?

Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?

Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?

Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?

Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?

Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулгатайг мэдрэх вэ?

Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?

Яаж би, Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй суух вэ?

Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдөгийг мэдэх вэ?

Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг шүлгийг үрдэгийг ойлгох вэ?

Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнцийг таних

Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах…

1992.02.12 Шинийн есөн

Сайн байна уу Дэлхий!

Бүлэг: Бүлэггүй — mugi at 6:05 pm on Бямба, 5 сар 31, 2008

Дэлхий.нэтэд тавтай морилно уу!

Танд блогоо ажиллуулж эхлэхэд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна:

1. Блогтоо гарчиг өгөх - Та Дэлхий.нэтэд бүртгүүлэхдээ блогийн гарчгийг өгсөн боловч “Самбар -> Тохируулга -> Үндсэн Тохируулга -> Блогийн гарчиг” хэсэгт энэ нь үнэхээр Таны хүсч буй нэр мөн эсэхийг шалгаарай. Мөн Та хүсвэл блогийнхоо тайлбарыг Таг мөр нүдэнд бөглөөрэй.

2. Блогийнхоо загварыг сонгох - “Самбар -> Загвар -> Загвар” хэсэгт зочилж блогийнхоо ерөнхий загварыг сонгоорой. Хамгийн их таалагдсан загварынхаа зурган дээр дарахад Таны блогт загвар идэвхижнэ. Үүний дараа Та блогийнхоо хажуу баганад байрлуулах чимэглэлүүдийг “Баганы Вижет” хэсгээс сонгох боломжтой.

3. Плагин сонгох - Та плагиныг идэвхижүүлснээр блогтоо нэмэлт функц авах боломжтой. Жишээ нь блогтоо Ajax санал асуулга (санал өгөхөд хуудсыг бүхэлд нь дахин ачаалах шаардлагагүй) нэмэхийг хүсвэл “Самбар -> Плагин” хэсэгт WP-Polls плагиныг идэвхижүүлээрэй.

4. Эхний бичлэгээ бичих - Урагшаа! Та үүнийг хүсч байгаагаа мэднэ :)
Асуулт байна уу? Блогийн тухай блогоос Дэлхий.нэтэд хэрхэн ажиллах талаар хичээлтэй танилцахаас гадна “Самбар -> Санал хүсэлт” хэсэгт саналаа бичиж явуулна уу. Мөн Дэлхий.нэтийн форумд зочилж, бидэнтэй нэгдээрэй.

Дэлхий.нэтийг сонгосон Танд баярлалаа!